«Инженерчлэл ба хиймэл оюун» салбар хоорондын докторын (Ph.D.) хөтөлбөр нь инженерчлэлийн салбарт хиймэл оюун ухааны аргачлалыг хэрэглэх чадвартай судлаачдыг бэлтгэдэг. Судлаачид судалгааны ёс зүй, ахисан түвшний хиймэл оюуны парадигм, математик загварчлал зэрэг мэргэжлийн суурь хичээлүүдийг үзэж, дараа нь найман инженерийн тракын аль нэгээр мэргэшдэг. Хөтөлбөр нь удирдагчтай судалгааны төслүүд, мэргэжлийн нэгдсэн шалгалт, докторын диссертац бичиж хамгаалах зэргээр 3 жилийн хугацаанд нийт 70 кредитээр дүүрнэ.
| Код | Хичээлийн нэр | Кредит | Улирал |
|---|---|---|---|
| U.EAI811 | Судалгааны ёс зүй ба оюуны өмч Research Ethics & Intellectual Property | 3 | Улирал 1, 2 |
| U.EAI812 | Ахисан түвшний хиймэл оюуны парадигм Advanced AI Paradigms | 3 | Улирал 1, 2 |
| U.EAI813 | Дискрет ба тасралтгүй системийн загварчлал, судалгааны арга Discrete & Continuous System Modelling, Research Methods | 2 | Улирал 1, 2 |